Өнгөрсөн хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил илэрч, 139 хүнийг эрүүлжүүлжээ

Өнгөрсөн хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил илэрч, 139 хүнийг эрүүлжүүлжээ

2026 оны гуравдугаар сарын 8-ны өдөр цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт нийт 2116 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Бүртгэгдсэн мэдээллээс 784 нь зөрчлийн шинжтэй, харин 83 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага байжээ. Мөн шуурхай ажиллагааны хүрээнд нэг хэрэг илрүүлж, өмнө нь үйлдэгдсэн зургаан хэргийг нөхөн илрүүлсэн байна. Тухайн өдөр хүний биед халдах 58 тохиолдол, хүүхэд болон гэр бүлийн хүчирхийллийн 107 дуудлага бүртгэгдсэн бол 34 хулгайн хэрэг мэдээлэгдсэн байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил илэрч, 139 хүнийг эрүүлжүүлжээ. Иргэд та бүхэн цагдаагийн байгууллага, алба хаагчтай холбоотой гомдол, санал байвал 7505-8000 дугаарын утсанд хандах боломжтой юм. Цагдаагийн байгууллагаас иргэдийг хууль дүрмээ сахин, амар тайван нийгмийн төлөө хамтран ажиллахыг уриалж байна.




Өнөөдөр бич өдөр

8 цагийн өмнө