Архангай аймагт гурван настай охин хойд эцгийнхээ гарт амь насаа алдсан харамсалтай хэрэг 2025 оны арваннэгдүгээр сард гарсан билээ. Тухайн үед охин тархи, цээжний хүнд гэмтэлтэйгээр эмнэлэгт хүргэгдсэн боловч гэмтлээ даалгүй нас барсан талаар эх сурвалжууд мэдээлж байсан юм.
Улмаар уг хэрэгт холбогдуулан 34 настай “Д” гэгчийг цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Тэгвэл уг хэргийн шүүх хурал өнгөрсөн сарын 13-ны өдөр /2026.02.13/ болж, шүүхээс холбогдогч “Д”-д бүх насаар нь хорих ял оноосон байна. Энэ талаар эргэн мэдээлэх болно.