"Генерал Ж.Болдыг ЦЕГ-ын даргаар томилохдоо хууль зөрчөөгүй" гэв

"Генерал Ж.Болдыг ЦЕГ-ын даргаар томилохдоо хууль зөрчөөгүй" гэв

ЦЕГ-ын даргаар томилогдсон Хошууч генерал Ж.Болдыг хууль бусаар томилогдсон гэж зарим сэтгүүлч шүүмжилж буй бөгөөд шүүмжилсэн сэтгүүлчдийг харьяаллынх нь дагуу Цагдаагийн байгууллагаас дуудан шалгаж байна гэсэн мэдээлэл цацагдсан.   

Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан хүнийг яагаад энэ албан тушаалд томилсон талаар ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнээс өнөөдөр /2026.03.04/ сэтгүүлчид тодруулахад "Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Болд генерал насаараа цагдаагийн байгууллагад ажиллаж, генерал цол хүртсэн хүн. Засгийн газраас ямар нэг хууль зөрчсөн тогтоол шийдвэр гаргаагүй. 2025 оны аравдугаар сарын 28-ны өдөр генерал Ж.Болдыг ЦЕГ-ын даргаар томилсон. Томилогдох хүртлээ цагдаагийн байгууллагын харьяалалд албан тушаал хашиж байсан. Тэндээс цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөж байсан. Тодорхой шаардлагын үүднээс ЗГХЭГ-т төрийн жинхэнэ албан хаагчийн хувиар сар гаруйн хугацаанд сэлгэн ажилласан. Энэ хүн хууль сахиулах байгууллагад генерал цолонд хүртлээ ажиллаж байсан. Ерөнхий сайдын зөвлөхөөр томилогдсон тушаал шийдвэр гараагүй гэдгийг би ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байсны хувьд хариулах байна" гэлээ.