Вакциныг эсэргүүцдэг иргэдийг Тагнуулын байгууллагад шалгуулахаар ханджээ

Вакциныг эсэргүүцдэг иргэдийг Тагнуулын байгууллагад шалгуулахаар ханджээ

Ямар ч эрдэм шинжилгээний үндэслэлгүйгээр вакциныг эсэргүүцдэг иргэдийг Тагнуулын байгууллагад шалгуулахаар ханджээ. 

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч А.Амартүвшин, "Папилома вакциныг эсэргүүцдэг иргэд баталгаагүй мэдээллийг түгээж байсныг болиулсан. Үүнийх нь сөрөг нөлөөг бид өнөөдөр амсаж байна. Урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой энэ хавдраар жилд 160 гаруй эмэгтэйчүүд нас барж байгаа. Сошиал, цахим орчинд ямар ч эрдэм шинжилгээний үндэслэлгүйгээр вакциныг үгүйсгэж байгаа иргэдийг Тагнуулын байгууллагад шалгуулахаар хоёрдугаар сарын 24-нд хандсан. 80, 90 мянган дагагчтай хүмүүс "Үргүйдэл үүсгэж, үхэл үүсгэж байна" гэж дандаа худал мэдээлэл тарааж байна. Вакциныг дэлхийд тэргүүлэх эрдэмтэн, сулдлаачид үр дүнтэйг нь тогтоосон байгаа шүү дээ" гэжээ.