Элчин сайд А.Төмөрийн эхнэр Л.Орхоны нас барсан хэргийг Тайландын хуулийн байгууллагаас "гаднын нөлөөгүй" хэмээн хаажээ

Элчин сайд А.Төмөрийн эхнэр Л.Орхоны нас барсан хэргийг Тайландын хуулийн байгууллагаас "гаднын нөлөөгүй" хэмээн хаажээ

Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд А.Төмөрийн эхнэр Л.Орхон нь өнгөрсөн оны тавдугаар сарын 09-ний /2025.05.09/ өдөр Тайландын нийслэл Бангкок хотын Хлонг Тоэй дүүрэгт байрлах өндөр барилгын 17 давхраас  унаж, харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан.

Тайландын хэвлэлд мэдээлснээр цагдаагийн байгууллага уг хэргийг сэтгэл санааны хямралтай холбоотой байж болзошгүй хэмээн таамаглаж байсан.  

Тэгвэл тус хэргийг Тайландын хууль хяналтын байгууллагаас "гаднын нөлөөгүй" хэмээн хаасан гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд А.Төмөрийн эхнэр Л.Орхоныг амь насаа алдсаны дараа Тайландын цагдаагийн байгууллагаас хэргийг мөрдөн шалгаж байсан бөгөөд шалгалтын явцад "Л.Орхоныг гаднын нөлөөгүй нас барсан. Тухайн хэрэг золгүй явдал байсан" хэмээн үзэж, хэргийг хаасан байна. Энэ талаарх мэдээллийг ч холбогдох хүмүүс болоод албаныханд өгсөн аж. 

Ташрамд өгүүлэхэд, Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд А.Төмөрийн бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор түүний оронд Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны зөвлөхөөр ажиллаж байсан Вашагийн Оюуг томилохоор болоод байгаа юм.