ВИДЕО: Зорчигч тээврийн онгоц техникийн саатлын улмаас яаралтай газардах үеэрээ ойролцоох далайн эргийн гүехэн устай хэсэгт унажээ

ВИДЕО: Зорчигч тээврийн онгоц техникийн саатлын улмаас яаралтай газардах үеэрээ ойролцоох далайн эргийн гүехэн устай хэсэгт унажээ

55 хүн тээвэрлэж явсан зорчигч тээврийн онгоц өчигдөр /2026.02.11/ хөөрснийхөө дараахан техникийн саатлын улмаас яаралтай газардах үеэрээ ойролцоох далайн эргийн гүехэн устай хэсэгт унажээ. 

Тодруулбал, Могадишу хотын Аден Абдулле олон улсын нисэх онгоцны буудалд ослын буулт хийх оролдлого хийж, гүехэн устай далайн эрэг хэсэгт газардсан бөгөөд 50 зорчигч, 5 багийн гишүүнийг аюулгүй нүүлгэн шилжүүлсэн байна. Тээврийн сайд Мохамед Фарах Нух "Аврах баг онгоцонд байсан бүх хүнийг бүртгэсэн бөгөөд зөвхөн онгоц гэмтсэн, хүн бэртэж гэмтээгүй. Ослын шалтгааныг үргэлжлүүлэн шалгаж байна" гэж мэдэгдэв. Харин орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээр, уг онгоц хөөрснөөс хойш 15 минутын дараа асуудал үүссэн бөгөөд газардах оролдлогын үеэр онгоц нислэгийн зурвасаас гарч, эрэг дээр унасан гэсэн байна. 

Эх сурвалж: ABC news