ВИДЕО: АНУ-ын Холбооны мөрдөх товчоо сэтгүүлч С.Гутригийн ээжийн алга болсон хэрэгт холбогдох сэжигтний зургийг нийтэлжээ

ВИДЕО: АНУ-ын Холбооны мөрдөх товчоо сэтгүүлч С.Гутригийн ээжийн алга болсон хэрэгт холбогдох сэжигтний зургийг нийтэлжээ

АНУ-ын Холбооны мөрдөх товчоо телевизийн хөтлөгч Саванна Гутригийн ээжийг хайх ажиллагааны хүрээнд зэвсэгтэй байж болзошгүй этгээдийн зургийг олон нийтэд дэлгэжээ. 

Өдгөө 84 настай Нэнси Гутри Аризона мужийн Туксон дахь гэрээсээ шөнө дунд алга болсноос хойш найм хонож байгаа юм. АНУ-ын эрх баригчдын үзэж буйгаар түүнийг өөрийнх нь хүслийн эсрэг авч явсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм. 

Холбооны мөрдөх товчооны Каш Пателийн мэдээлснээр, "Нэнси Гутриг алга болсон шөнө гэрийнх нь үүдний камерт зэвсэгтэй этгээдийн бичигдсэн шинэ зургуудыг сэргээн илрүүлжээ." Албаныхан өмнө нь "бичлэг устсан, эвдэрсэн эсвэл хүрч чадахгүй" байсан гэж үзэж байсан ч одоо техникийн аргаар сэргээсэн байна.

ВИДЕО: 

Цахим орчинд нийтлэгдсэн богино бичлэгт үл таних этгээд Нэнси Гутригийн гэрийн үүдэнд ойртож, камерыг шалгаж, улмаар ургамал түүж линзийг халхалж буй нь харагджээ. Сэтгүүлч Саванна Гутри эдгээр бичлэгийг өөрийн Instagram хуудсаар дамжуулан хуваалцаж, "Хэн нэгэн энэ хүнийг танина. Бидэнд таны тусламж хэрэгтэй" хэмээн уриалсан байна.

Мөн албаныхан барьцааны шаардлага бүхий имэйлийг нухацтай шалгаж байгаа бөгөөд өмнө нь хуурамч барьцааны мэдэгдэлтэй холбоотой нэг этгээдийг баривчилжээ. Барьцааг биткойноор нэхэмжилсэн бөгөөд хугацаа нь энэ сарын 5-нд дууссан байна.

АНУ-ын Холбооны мөрдөх товчоо уг хэрэгтэй холбоотой мэдээлэл өгсөн хүнд 50 мянган ам.долларын шагнал амлажээ. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Ливиттийн мэдээлснээр тус улсын Ерөнхийлөгч Д.Трамп бичлэгийг хянаж үзсэн бөгөөд хэрэгтэй холбоотой мэдээлэлтэй хүмүүсийг эрх баригчидтай яаралтай холбоо барихыг уриалсан байна. Өдгөө 84 настай Нэнси Гутри өдөр бүр эм уух шаардлагатай, хөдөлгөөн хязгаарлагдмал тул цаг хугацаа чухал байгааг АНУ-ын мөрдөн шалгах байгууллагууд онцолжээ.

Эх сурвалж: BBC