"УБТЗ" ХНН-ийн дарга Х.Хэрлэнд Төмөр замын Их сургуулийн "Хүндэт профессор" цол олгожээ

"УБТЗ" ХНН-ийн дарга Х.Хэрлэнд Төмөр замын Их сургуулийн "Хүндэт профессор" цол олгожээ

ТЗИС-ийн Эрдмийн Зөвлөлийн тогтоолоор Монгол Улсын төмөр замын тээврийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж, их сургуулийн статуст шилжих, магадлан итгэмжлүүлэх, оюутанд тэтгэлэг олгох зэрэг олон талт бодлого арга хэмжээг тууштай дэмжин ажилласныг нь үнэлж, "УБТЗ" ХНН-ийн дарга Х.Хэрлэнд Төмөр замын Их сургуулийн "ХҮНДЭТ ПРОФЕССОР" цол олгосныг гардуулах ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд ЗТЯ-ны болон "УБТЗ"ХНН-ийн удирдлага, төмөр замчдын төлөөлөл, ТЗИС-ийн эрдэмтэн, багш, оюутнууд оролцов.