Дархан-Уул аймгийн сар шинийн барилдаанд Улсын заан Б.Серик түрүүлжээ

Дархан-Уул аймгийн сар шинийн барилдаанд Улсын заан Б.Серик түрүүлжээ

Дархан-Уул аймгийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан өчигдөр /2026.02.10/ болж өндөрлөлөө. Уг барилдаанд улсын заан Б.Серик долоо даван түрүүлж, улсын харцага Ц.Мөнхбаяр үзүүрлэлээ. Харин барилдааны их шөвөгт улсын гарди Ө.Бат-Орших, аймгийн арслан М.Баасанжав нар шалгарав. Тус барилдааны өсвөр бөхийн барилдаанд Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын өсвөрийн бөхийн барилдаанд түрүүлж улсын шонхор цол хүртсэн Р.Омар түрүүллээ.