"Хөгжлийн банкны хэрэг"-ийн давж заалдах шатны шүүх хурал маргааш болно

"Хөгжлийн банкны хэрэг"-ийн давж заалдах шатны шүүх хурал маргааш болно

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Б.Найдалаа нарын нэр бүхий хүмүүст холбогдох "Хөгжлийн банкны хэрэг"-ийн давж заалдах шатны шүүх хурал маргааш буюу хоёрдугаар сарын 10-ны /2026.02.10/ өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд болохоор товлогджээ. 

Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Б.Найдалаа нарын нэр бүхий 23 хүнд холбогдох хэргийг цагаатгаж, 19 хүнийг гэм буруутайд тооцсон байдаг. Харин нэр бүхий шүүгдэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд тус гомдлыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх ийнхүү хэлэлцэхээр товлосон байна.