Ц.Энхбатад холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх хурал товлогджээ

Ц.Энхбатад холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх хурал товлогджээ

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "GEM MALL" худалдааны төвд эхнэрээ хөнөөсөн Ц.Энхбат нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тодруулбал, "GEM MALL" худалдааны төвд эхнэрээ хөнөөсөн Ц.Энхбатад холбогдох хэргийг шүүх хурал Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 2025 оны есдүгээр сард болж, шүүхээс Ц.Энхбатад бүх насаар нь хорих ял оноож, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Харин тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан ч Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх /2025.11.27/ түүнд анхан шатны шүүхээс оноосон бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээсэн. 

Харин Ц.Энхбат нь анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны магадлалыг эс зөвшөөрч, Улсын Дээд шүүхэд гомдол гаргаад байсан юм. Тэгвэл  Улсын Дээд шүүх Ц.Энхбатад холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх хурлыг энэ сарын 12-ны өдөр явуулахаар товложээ.