Аймгийн арслан М.Баяржавхлан Скайтел компанийн бөх болжээ

Аймгийн арслан М.Баяржавхлан Скайтел компанийн бөх болжээ

Үндэсний спортын хөгжлийг дэмжигч “Скайтел” ХХК нь Ховд аймгийн Мөст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх, аймгийн арслан Мягмардоржийн Баяржавхлантай хамтран ажиллахаар болжээ. 

М.Баяржавхлан нь “Алдарын цом” тойргийн барилдаанд удаа дараа түрүүлсэн төдийгүй Ховд аймгийн баяр наадам, Увс аймгийн Бөхмөрөн сумын харьяат Азийн аварга, ОУХМ, аймгийн арслан Н.Баярмагнайн нэрэмжит барилдаанд түрүүлсэн. Түүнчлэн Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан “Ерөнхийлөгчийн цом”-ын барилдаанд үзүүрлэсэн амжилттай бөх билээ.

“Скайтел” ХХК түүний хичээл зүтгэл, гаргасан амжилтыг өндрөөр үнэлж, дэмжлэгийн бэлгэдэл болгон “Хязгааргүйн бэлгэдэл 69” дугаарлалт шагналыг гардуулсан юм.

М.ДЭЛЭГ