UFC-д тулалдах эрхийн төлөө Б.Намсрай ээлжит тулаанаа ирэх сарын 1-нд хийнэ

UFC-д тулалдах эрхийн төлөө Б.Намсрай ээлжит тулаанаа ирэх сарын 1-нд хийнэ

Ultimate Fighting Championship (UFC)-д тулалдах эрх авахын тулд тамирчид "Road To UFC" тэмцээнд оролцдог. Тэгвэл дөрөв дэх улирлын тэмцээнд манай улсаас хөнгөн жинд Батбаярын Намсрай оролцож байна.

Б.Намсрай энэ тулаанд Японы Ватарү Ямаүчи, БНХАУ-ын Агулали нарыг буулган авсан бол шигшээд Шинэ Зеландын тамирчин Аарон Таутай тулалдах юм. Тэдний тулаан "UFC 325" хүрээнд ирэх хоёрдугаар сарын 1-ний ням гарагт Австралийн Сидней хотод болно.