Улаанбурхан өвчний улмаас өчигдөр нэг хүн нас баржээ

Улаанбурхан өвчний улмаас өчигдөр нэг хүн нас баржээ

Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13766 боллоо.

ХӨСҮТ-ийн өнөөдрийн мэдээгээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд 14 хүн шинээр халдвар авсан бол, нэг хүн нас баржээ. Энэ онд улаанбурхан өвчний улмаас 12 хүн нас бараад байна.

  • Эмнэлэгт: 22
  • Гэрийн хяналтад 34 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хүнд 4 хүн байна.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах нь зүйтэй.

Улаанбурхан өвчний талаар тодруулах, лавлах зүйл байвал 89016199, 75103100 утсанд хандаж болно.




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө