ФОТО: Оросын генерал Ф.Сарваровын автомашины доор байрлуулсан тэсрэх бөмбөг дэлбэрч, тэрээр амиа алджээ

ФОТО: Оросын генерал Ф.Сарваровын автомашины доор байрлуулсан тэсрэх бөмбөг дэлбэрч, тэрээр амиа алджээ

Оросын нэгэн өндөр тушаалын генерал автомашины доор байрлуулсан тэсрэх төхөөрөмж дэлбэрсний улмаас Москвад амиа алдсан гэж албаныхан мэдэгджээ. 

Оросын Мөрдөн байцаах хорооноос мэдээлснээр, дэслэгч генерал Фанил Сарваров өнөөдөр /2025.12.22/ өглөө болсон уг дэлбэрэлтийн үеэр нас баржээ. Тэрээр 56 настай бөгөөд Оросын зэвсэгт хүчний үйл ажиллагааны сургалтын хэлтсийн даргаар ажиллаж байжээ.

Албаны эх сурвалжуудын мэдээлснээр, тэсрэх төхөөрөмжийг автомашины доор байрлуулсан байж болзошгүй бөгөөд уг халдлагад Украины тагнуулын алба оролцсон байх магадлалыг шалгаж байгаа аж. Гэвч Украины тал уг хэрэгт холбогдсон эсэх талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Хэргийн газраас авсан зургуудад хаалга нь эвдэрч, бусад автомашинаар хүрээлэгдсэн цагаан автомашин харагдах ажээ. Орос улс 2022 оны хоёрдугаар сард Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс хойш нийслэл Москвад цэргийн өндөр албан тушаалтнууд руу чиглэсэн хэд хэдэн халдлага гарсан. 

Тухайлбал, генерал Ярослав Москалик дөрөвдүгээр сард автомашинд нь байрлуулсан тэсрэх бөмбөг дэлбэрсний улмаас амиа алдсан бол генерал Игорь Кириллов 2024 оны арванхоёрдугаар сард скутерт нуусан тэсрэх төхөөрөмжийг алсаас нас барсан юм. Хожим нь Украины нэгэн эх сурвалж BBC агентлагт, "Кирилловыг Украины аюулгүй байдлын алба хөнөөсөн" гэж мэдэгдсэн ч уг мэдээлэл албан ёсоор батлагдаагүй байдаг. 

Эх сурвалж: BBC