Австралийн Сидней хотын алдарт "Бонди" далайн эрэг дээр болсон халдлагын үеэр буутай этгээдээс зэвсгийг нь булаан авч, олон хүний амийг аварсан Жимсний дэлгүүрийн эзэн, хоёр хүүхдийн аав 43 настай Ахмед гэх эрийг дэлхий томоохон хэвлэлүүд "жинхэн баатар" хэмээн нэрлээд байна.
ВИДЕО:
ВИДЕО: Террористын зэвсгийг булаан авсан эрийг "баатар" хэмээн өргөмжилж, 1 сая гаруй долларын хандив цугларчээ
— iSee.mn (@iSee_MN) December 15, 2025
УНШИХ: https://t.co/SVB7tvdFqL pic.twitter.com/txCAw2ElsU
Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн бичлэгт, "зогсоолд байсан машины ард Ахмед нуугдаж байснаа гэнэт үсрэн гарч, халдагчийг барьж авч, бууг нь булаан авч газар түлхэж буйг харуулдаг. Дараа нь тэр буугаа доош буулгаж, нэг гараа өргөн, цагдаа нарт өөрийгөө халдагч биш гэдгээ илэрхийлж буй мэт харагдана. Тэгвэл түүний үеэл Мустафагийн мэдээлснээр, "Ахмед гартаа хоёр удаа буудуулж, улмаар мэс засалд орсон" гэжээ. Харин түүний ээж орон нутгийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Бурхан хүүг минь аварна гэж итгэж, залбирч байна” хэмээн хэлжээ.
Цагдаагийн байгууллага уг халдлагыг еврейчүүдийн нийгэмлэгийг онилсон террорист халдлага гэж тодорхойлсон.
Тэгвэл АНУ-ын тэрбумтан, Pershing Square Capital Management компанийн гүйцэтгэх захирал Уильям Акман GoFundMe платформоор дамжуулан 99,999 австрали доллар хандивлаж, түүнийг “зоригт баатар” хэмээн нэрлэсэн байна. Тус хандивын аян даваа гарагийн орой гэхэд 1 сая гаруй доллар цугларсан байна. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Цагаан ордны Зул сарын хүлээн авалтын үеэр Ахмедыг магтаж, “Тэр бол буутай этгээд рүү нүүр тулан дайрч, олон хүний амийг аварсан маш зоригтой хүн” хэмээн хэлжээ.
Эх сурвалж: BBC