Австралийн Сидней хотын алдарт "Бонди" далайн эрэг дээр болсон аймшигт халдлагын улмаас амиа алдагсдын тоо 15-д хүрч, 40 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна гэж тус улсын цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
ВИДЕО:
ВИДЕО: Австралийн "Бонди" далайн эрэгт еврейчүүдийн эсрэг террорист халдлагыг аав, хүү хоёр үйлдэж 15 хүний аминд хүрчээ
— iSee.mn (@iSee_MN) December 14, 2025
УНШИХ: https://t.co/RW1vDLyNSd pic.twitter.com/LFPvqJuWBY
Хохирогчид насны хувь 10-аас 87 хүртэл байсан бөгөөд тэдний дунд хүүхэд, өндөр настан багтжээ. Халдлагын үеэр сэжигтэй этгээдүүдийн нэгийг цагдаа нар газар дээр нь буудан хороосон байна. Австралийн эрх баригчид уг хэргийг террорист халдлага хэмээн албан ёсоор зарлаж, еврей гаралтай австраличуудыг онилсон зорилготой байсан гэж үзэж байна.
Учир нь халдлага еврейчүүдийн Ханука баярын эхний өдөр болж, тус баярыг тэмдэглэхээр хэдэн зуун хүн цугларсан байхад үйлдэгдсэн байна.
Австралийн цагдаагийн газрын мэдээлснээр халдлагад оролцсон этгээдүүд нь аав, хүү хоёр байсан байна. 50 настай аавыг цагдаа нар халдлагын үеэр буудан хороосон бол халдлага үйлдсэн 24 настай хүүгийн биеийн байдал хүнд боловч тогтвортой байгааг албаныхан мэдэгдсэн байна. Тус этгээд эмнэлэгт хэвтэж байгаа аж. Мөн албаныхан ойролцоох автомашинаас олдсон тэсрэх төхөөрөмжийг аюулгүй болгон, устгасан байна.
Энэхүү халдлагад Австралийн Ерөнхий сайд Энтони Албанезе хатуу байр суурь илэрхийлж, “энэ бол муу муухайн илэрхийлэл” хэмээн мэдэгдсэн байна. Харин Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху Австралийн засгийн газар еврейчүүдийн эсрэг үзэл, хандлагын талаар хангалттай дуугарч чадаагүй нь нөхцөл байдлыг энэ хүртэл хурцатгасан байж болзошгүй хэмээн шүүмжилжээ. Хэрэг явдлын дараа Австрали даяар еврейчүүдийн шашин, соёлын арга хэмжээнүүдийн аюулгүй байдлыг чангатгаж, олон нийтийн газруудад хамгаалалтыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч эхэлсэн байна.
Эх сурвалж: CNN