Хүйтний ам наашилж, монгол орон даяар эрс хүйтэрсэн энэ өдрүүдэд Улаанбаатар хотын агаарын бохирдол дээд цэгтээ хүрээд байна. Учир нь энэ жилээс эхлэн БНХАУ-аас 200 гаруй тэрбум төгрөгөөр хагас коксжсон нүүрс авч, нийслэлчүүдийн хэрэглээнд нэвтрүүлсэн ч, агаарын чанар дээрдээгүй, эвгүй үнэр гарч байгааг зарим иргэд хэлж байгаа юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Баатархүү, “Хагас коксон шахмал түлшний асуудлаар” Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд хандаж асуулга тавьсан байна.
Тэрээр асуулгадаа, “Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд гэрээт борлуулалтын 331 цэгээр 1525 тонн сайжруулсан шахмал түлш, 940 тонн хагас коксон шахмал түлшийг борлуулж байгаа гэх боловч бодит байдал дээр хүрэлцээгүй байгаагаас иргэд гал алдах нөхцөл бүрдсэн байна. Хагас коксон шахмал түлш агаарын бохирдлыг бодитойгоор бууруулах тооцоолол бүхий судалгаа байгаа эсэх, Сайжруулсан болон хагас коксон шахмал түлш хэрэглэж эхэлснээс хойш одоог хүртэл угаарын хийд хордож эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирсон талаах тоон мэдээлэл, одоогийн түлшний найрлага дээрх асуудлыг дахин үүсгэхгүй байх баталгаа бий эсэх лабораторийн болон хийсэн шинжилгээний талаарх мэдээлэл гэсэн найман асуултыг тавьжээ.
