Isee.mn мэдээллийн сайт энэ удаагийн сурвалжилгаа "Интермед" эмнэлэгтэй хамтран бэлтгэлээ. Тус эмнэлэг нь 2014 онд үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бөгөөд өдгөө 710 гаруй ажилтантайгаар жил тутам 500 мянга орчим иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж буй.
ВИДЕО:
""ИНТЕРМЕД" ЭМНЭЛЭГ НЬ JCI БАТАЛГААЖСАН ГУРАВДУГААР ШАТЛАЛЫН ЦОР ГАНЦ ХУВИЙН ЭМНЭЛЭГ"
Тус эмнэлэг нь манай улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хувийн болон улсын эмнэлгүүдээс олон зүйлээрээ ялгардаг. Тухайлбал, Европ стандартын дагуу Монголд баригдсан анхны эмнэлэг байна. Түүнчлэн "Интермед" эмнэлгийн чанар, үйлчилгээ, технологи зөвхөн Монгол улсад бус дэлхийн олон улсад хэдийнээ хүлээн зөвшөөрөгдсөн гэж хэлж болно.

Учир нь Дэлхийн 100 гаруй орны эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажилладаг магадлан итгэмжлэлийн JCI байгууллагын 1100 шалгуур үзүүлэлт бүхий бүлэг стандартыг бүрэн биелүүлсэн тул тус байгууллага "Интермед" эмнэлгийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Монголын анхны эмнэлэг гэдгийг 2016 онд зарлаж байлаа. Харин өдгөө JCI-ийн магадлан итгэмжлэлийг “Интермед” эмнэлэг дөрөв дэх удаагаа амжилттай баталгаажуулсан байна.

"ИНТЕРМЕД ЭМНЭЛЭГ ГССҮТ-ӨӨС ГАДНА НИСДЭГ ТЭРЭГНИЙ ТАВЦАНТАЙ БОЛСОН АНХНЫ ЭМНЭЛЭГ"
Тус эмнэлэг өнгөрсөн жил эмнэлгийн өргөтгөлийн барилгаа ашиглалтад оруулсан бөгөөд манай улсын хэмжээнд ГССҮТ-аас гадна эмнэлэг өөртөө нисдэг тэрэгний тавцантай болсон анхны эмнэлэг болсон юм. Ингэснээр агаарын нүүлгэн шилжүүлэлт хийх, яаралтай тусламж үзүүлэх, бусад эмнэлгүүд ашиглах боломжтой нисдэг тэрэг буух зориулалтын тавцантай болсноор тус эмнэлэг дотоод, гадаадын өвчтөнд эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх боломж илүү нэмэгдсэн байна.

Энэ талаар “Интермед” эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Э.Ундрах-Эрдэнэ "Helipad буюу өвчтөнийг орон нутгаас нийслэл рүү, цаашлаад олон улс руу тээвэрлэлт хийх боломжтой нисдэг тэрэгний тавцантай болсон. Орон нутгаас хэд хоног явах байсан цаг хугацааг хэдхэн цаг болгож, амь насыг нь аврах боломжийг нэмэгдүүлнэ гэсэн үг. Өнгөрсөн жил ашиглалтад орсноос хойш орон нутгаас яаралтай агаарын тээвэрлэлт хийсэн хэд хэдэн тохиолдол бий. Энэ үед манай эмнэлгийн баг өөрсдөө явдаг. Манай улс шиг уул уурхай ихтэй улсад агаарын тээвэр маш чухал. Олон улсын хувьд манай эмнэлэгт хандаад БНСУ, Хонконг, Сингапур улс руу өвчтөн тээвэрлэсэн тохиолдол байгаа. Олон улсад Helipad дандаа байшингийнхаа дээвэр дээр хийдэг. Ил задгай, барилгын нэг давхарт байх нь эрсдэл их” гэсэн юм.

"ИНТЕРМЕД ЭМНЭЛГИЙН ХООЛ БОЛОВСРУУЛАХ ЭМГЭГ СУДЛАЛЫН ТАСАГ ЗҮҮН ХОЙД АЗИЙН БҮС НУТАГТАА ТОЛГОЙ ЦОХИДОГ"
Тус эмнэлгийн урьдчилан сэргийлэх, сэргээн засах тасаг, зүрх судас, анатоми, эмгэг судлал, дуран, хоол боловсруулах гээд цөөн хэдэн тасагтай манай сурвалжлах баг танилцсан юм. Интермед эмнэлгийн эмч, сувилагч, ажилчдын харилцаа хандлага, ур чадвар, дотоод тохижилт мэдээж маш сайн. Гэхдээ үүнээс илүү чухал зүйл нь тус тасгуудад хэрэглэж буй тоног төхөөрөмжүүд нь бүгд Япон, Франц, Герман зэрэг улс орнуудын хамгийн сүүлийн загварын тоног төхөөрөмж байсан юм. Энэ нь тэдний бахархам сайхан зүйл гэдгийг тус эмнэлгийн удирдлагын баг онцолж байлаа. Интермед эмнэлгийн хоол боловсруулах эмгэг судлалын тасаг гэхэд Зүүн хойд азийн бүс нутагтаа тоног төхөөрөмж, эмч мэргэжилтнээрээ толгой цохидог байна.

"Интермед" эмнэлгийн хоол боловсруулах эмгэг судлал, дурангийн тасгийн эрхлэгч Б.Энхжаргал “Манай тасагт хамгийн түгээмэл хийдэг хагалгаануудын нэг нь ходоодны эрт үеийн хавдрын үед ходоодны салстыг хуулж авах эмчилгээ хийдэг. Мөн төрөл бүрийн ургацгуудыг авах ажилбар. Цөсний замын чулууг дурангаар авдаг. Ер нь хавдрын дэлхийд хийгдэх боломжтой бүхий л дурангийн ажилбарыг чанартай, дэлхийн олон улстай эн тэнцэх хэмжээнд хийдэг” гэлээ.
"ИНТЕРМЕД ЭМНЭЛГИЙН ЗҮРХ СУДАСНЫ ТАСАГ АI АШИГЛАН ОНОШИЛГОО ХИЙЖ БАЙНА"
"Интермед" эмнэлгийн клиник лабораторийн тасаг гэхэд 2024 оны Эрүүл мэндийн сайдын тушаалаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх эмнэлгийн Цусны дэлгэрэнгүй шинжилгээний лаборторын чанарын үнэлгээг хийдэг байна.
Энэ нь тус эмнэлгийн тоног төхөөрөмж, эмч мэргэжилтэн ямар түвшинд хүрснийг харуулах биз ээ. Манай улс төдийгүй дэлхий нийтийн нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчин байсаар ирсэн. Тэгвэл "Интермед" эмнэлгийн зүрх судасны тасаг АI ашиглан оношилгоо хийж байна.

"Интермед" эмнэлгийн зүрх судасны тасгийн эмч Э.Энхжаргал “Бид хүний зүрхийг анатоми болон үйл ажиллагааны бүх төрлийн тестийг хийх боломжтой. Тоног төхөөрөмжийн хувьд хамгийн сүүлийн үеийн, чанартайг үе шаттай нийлүүлсээр ирсэн. Хамгийн сүүлд гэхэд 2025 оны “GE Vivid-95” аппаратаар зүрхний эхог харж байна. Тус аппаратыг нэвтрүүлснээр улаан хоолойн зүрхний эхо зэрэг нарийвчилсан эхог харах боломжтой болсон. Хамгийн сүүлийн үеийн аппарат нэвтрүүлснээр 3D, 4D болон АI ашиглах боломж бүрддэг” гэлээ.

Энэ мэт "Интермед" эмнэлгийн шинэ тоног төхөөрөмж, чанартай үйлчилгээг дурдвал дундрахгүй их ажээ. Хувийн хэвшил бол ажлын байр бий болгож, эдийн засгийг сайжруулж, улс эх орныг урагш хөдөлгөх гол хүчирхэг тулгуур. Энэ ч утгаараа бидэнд дэлхийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, эн зэрэгцэх үйлчилгээг үзүүлэх "Интермед" эмнэлэг шиг олон аж ахуйн нэгж салбар бүрд түүчээлэх нь чухал билээ.