СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “BYHEART” нялхсын сүүн тэжээлийг худалдан авахгүй, хэрэглэхгүй байхыг ЭМЯ-наас анхаарууллаа

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “BYHEART” нялхсын сүүн тэжээлийг худалдан авахгүй, хэрэглэхгүй байхыг ЭМЯ-наас анхаарууллаа

“BYHEART” нялхсын сүүн тэжээлийг худалдан авахгүй, хэрэглэхгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа.

Тодруулбал, АНУ-ын Хүнс эмийн агентлагаас “BYHEART” нялхсын сүүн тэжээлд ботулизмын хордлого үүсгэгч нян илэрсэн тул уг бүтээгдэхүүнийг зах зээлээс яаралтай эргүүлэн татах шийдвэр гаргасан байна. Монгол Улсад өнөөдрийн байдлаар “BYHEART” нялхсын сүүн тэжээл нь импортоор орж ирээгүй талаар гаалийн байгууллагаас мэдээлсэн аж. Гэхдээ уг бүтээгдэхүүнийг цахим сүлжээ, онлайн дэлгүүрээс худалдан авч, хэрэглэсэн байх эрсдэлтэй хэмээн сэрэмжлүүллээ.