Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан ирэх сард болно

Тодруулбал, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хуралдааны 11 дүгээр тогтоолоор баталсан “Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэх талаар албан ёсны тайлбар” нь Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон  зохицуулалтыг дахин сэргээж,

-Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Жаран долдугаар зүйлд “Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд … төрийн байгууллагын бусад шийдвэр … бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн эсэх маргааныг хяналтын журмаар эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 09.30 цагаас Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд болно.