МАН-ын Бага хурал, Удирдах зөвлөл хуралдана

МАН-ын Бага хурал, Удирдах зөвлөл хуралдана

МАН-ын 31 дүгээр Их хурал өнгөрсөн амралтын өдрүүдэд /2025.10.15.16/ болж дууссан. Тус хурлаар намын даргаа сонгож, үндсэн дүрмээ шинэчилсэн. Мөн Бага хурлын гишүүддээ өөрчлөлт оруулсан юм.

Тэгвэл өнөөдөр 09.00 цагт Бага хурлаа хийж, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн болон бусад томилгоог хэлэлцэн шийдвэрлэх аж. Хурал одоогоор хараахан эхлээгүй байна. 

Бага хурал Буянт-Ухаа дахь Спорт цогцолборт болно. Өчигдөр Их хурлаараа Бага хурлын гишүүдийн тоог нэмж 600 болгосон ч бүрэлдэхүүнээ тохирч чадахгүй хойшлуулжээ. Учир нь Бага хурлын 600 гишүүндээ фракцуудын төлөөллийг ижил тэнцүү оруулах учраас өчигдөр бүрэлдэхүүнээ танилцуулаагүй байна. Тиймээс өнөөдрийн Бага хурлаар УИХ-ын дарга болон намын бүтэц, зохион байгуулалт, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, Хяналтын ерөнхий хорооны гишүүд сонгох асуудлыг шийдвэрлэх юм.