Онцгой байдлын газарт ажиллаж байсан, хурандаа М.Пүрэвжав гэх эрхэм албаны тээврийн хэрэгсэлдээ хар тамхи, мансуурлах төрлийн бодис хэрэглэж байгаад баригджээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн Аврах гал унтраах 63-р ангийн хэлстийн дарга, хурандаа М.Пүрэвжав нь албаны тээврийн хэрэгсэлдээ хар тамхи, мансуурлах төрлийн бодис хэрэглэж байгаад ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх албаны албан хаагчдад баригдсан байна. Уг хэргийг өдгөө дээрх газраас мөрдөн шалгаж байгаа бөгөөд уг асуудалтай нь холбоотойгоор Баянзүрх дүүргийн Аврах гал унтраах 63-р ангийн хэлстийн дарга, хурандаа М.Пүрэвжавыг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байгаа аж. Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.