Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биокомбинатын орчимд Туул гол хальж иргэд үерийн усанд автдаг эрсдэлтэй нөхцөл байдалд байсан.
Тухайлбал, Биокомбинат орчмын эрсдэлтэй бүсэд 100 орчим айл өрх, амралт сувиллын газрын 500 гаруй иргэн байдаг бөгөөд 47 өрх, амралтын газрын нийт 192 иргэнийг 2024 онд нүүлгэн шилжүүлээд байсан билээ.
Тэгвэл энэ асуудал шийдэгдэж ирэх онд Биокомбинатад 5,9 тэрбумын хөрөнгө оруулалтаар үерийн далан хийгдэхээр боллоо.