Newsroom.mn сайтын сэтгүүлч Б.Батцэцэг Соёлын сайд асан Ч.Номин төсвийг үр ашиггүй зарцуулсан, сэтгүүлчийн мэдээлэл олж авахад саад учруулсан, бусдаас хахууль авсан байж болзошгүй асуудлаар нь шалгуулахаар АТГ-т хандаж байна.
Энэ талаар тэрээр “Өнөөдөр миний бие зургаан сар асууж, тодруулсан сэдвийнхээ хүрээнд АТГ-т гомдол гаргаж байна. Өнгөрсөн хугацаанд Монгол улсыг гаднын улс орнуудад сурталчлах хэмээн гаргасан зардлыг холбогдох албан тушаалтнаас мэдээлэл авах оролдлого хийж ирсэн. Нийт Монгол Улсыг гаднын улс орнуудад сурталчлахад хэдэн төгрөг зарцуулсан нь баттай мэдээлэл авч чадаагүй. Go Mongolia, Welcome Mongolia гэсэн хоёр ажлын хүрээнд хэдэн төгрөг зарцуулсан, ямар ажлууд хийсэн бэ гэж тодруулахад өөр өөр хариулт өгсөн. Тухайлбал, эхний удаа 400 мянган доллар гэж байсан бол энэ тоо өсөж 500 мянган доллар болсон. Улмаар нэг сая доллар болоод нэмэгдчихсэн. Эх үүсвэр нь хувийн хэвшил, Дэлхийн банк, Засгийн газар болж хувирсан. Одоо хууль хяналтын байгууллагыг шалгаж өгөөч хэмээн хүсэж байна. Шилэн дансанд энэ тухай мэдээлэл байдаггүй. Бидний олсон зарим тушаал бий. Бүгд нэг тэрбум төгрөгөөс дээш тушаалууд байгаа юм. Монголын татвар төлж байгаа нэг сая иргэний халааснаас гарч байгаа мөнгөнөөс гарсан эсэхийг мэдэх хэрэгтэй. Шилэн дансанд байршуулах ёстой мэдээллээ гаргахгүй байна. Иймд Соёлын сайд асан Ч.Номинг Эрүүгийн хуулийн 22.1-д холбогдуулан шалгуулахыг хүсэж байна. Иргэн нэг бүрийн татвар төлж байгаа мөнгө хэрхэн зарцуулагдаж байгаа дээр хяналт тавьдаг байх ёстой” гэлээ.
ВИДЕО: