“Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам”-ын бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна

“Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам”-ын бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна

“Гашуунсухайт–Ганцмод” боомтын хил дамнасан төмөр бэлтгэл ажлууд бүрэн дуусах шатандаа орж, бетон зуурмагийн үйлдвэр, арматур бэлтгэх талбайн ашиглалтад бэлтгэл хангагдлаа

Өмнөх хугацаанд (2025.10.30-ны байдлаар) гүүр, хоолойн суурийн ажил эрчимжиж байсан бол энэ долоо хоногт гүүрийн тулгуур болон хоолойн дүүргэлтийн ажил ахицтайгаар үргэлжилж, газар дээрх угсралтын гүйцэтгэл нэмэгдлээ. Тодруулбал, В172-р тулгуурын хэв хашмал угсралтын ажил, В168-р тулгуурын хөндлөн нурууны арматурчлалын ажил тус тус үргэлжилж байна

Мөн В167-р тулгуурын хөндлөн нурууны бетон цутгалтын ажил бүрэн дуусаж, В168, В169-р тулгуурын доод хөндлөн нурууны улны түвшин, В171-р тулгуурын их биений тэнхлэг, В176-р тулгуурын хэв хашмалын түвшин шалгуулах ажлууудыг тус тус гүйцэтгэж байна

Нийт 2,382 шон сууриас 136 шон цутгагдсан бөгөөд гүүрийн шон суурийн ажлын гүйцэтгэл 5.71%-д хүрсэн байна