"Anuxai’s fitness" шоуны олон нийтийг төлөөлөх оролцогч өнөөдөр тодорно

"Anuxai’s fitness" шоуны олон нийтийг төлөөлөх оролцогч өнөөдөр тодорно

"Anuxai’s fitness" реалити шоуны 4 дэх цуврал анх удаа олон нийтийг төлөөлөн өрсөлдөх нэг оролцогчийг нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгохоор болсон.

Уг шалгаруултад 3000 гаруй бүсгүй оролцож, үүнээс шилдэг 60 оролцогч шалгарч урьдчилсан сонгон шалгаруулалтад оролцжээ.  Тэгвэл өнөөдөр цацагдах шинэ дугаарт "Хаалттай сонгон шалгаруулалт"-ыг онцолж, олон нийтийн шалгаруулалтаас шалгарсан 6 бүсгүйг зарлахаар болжээ Нийт дөрвөн шатны шалгаруулалтыг амжилттай давж, эцсийн шатанд тэсвэр хатуужил, сэтгэлийн хүч, урам зоригоороо бусдаас ялгарсан цорын ганц бүсгүй "Anuxai’s fitness" шоу нэвтрүүлэгт олон нийтийг төлөөлөн оролцох эрхийн эзэн болох аж.  

Шүүгчдийн бүрэлдэхүүн хэрхэн шийдвэрлэж, олон нийтийг төлөөлөн өрсөлдөх цорын ганц бүсгүйгээр чухам хэн сонгогдсон болохыг өнөөдөр (2025.11.03) 20:30 цагаас TV8 телевизээр хүлээн авч үзээрэй.