Шүүгчийн захирмжаар сулласан "Оюу толгой" компанийн Д.Амартүвшинд хилийн хориг тавьжээ

Шүүгчийн захирмжаар сулласан "Оюу толгой" компанийн Д.Амартүвшинд хилийн хориг тавьжээ

Тагнуулаас шалгаж, цагдан хориод байсан "Оюу толгой" компанийн Д.Амартүвшинг шүүгчийн захирамжаар сулласан талаар бид өмнө нь мэдээлсэн. Мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.

Тэгвэл "Оюу толгой" компанийн Д.Амартүвшинд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Тодруулбал, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны хялбар ажиллагааны шүүхэд Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Д.Амартүвшинд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, оршин суух хаягнаасгарахыг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзах, харилцахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахыг санал ирүүлснийг 2025 оны 10 дугаар сарын 30ы өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх прокуророос шүүхэд танилцуулсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагчийн өмгөөлөгчийн тайлбар зэрэгтэй танилцан прокурорын саналыг хүлээн авч, яллагдагч Д.Амартүвшинд хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.