Үндсэн хуулийн их суудлын хуралдаан өнөөдөр /2025.10.22/ болж буй. Энэ хуралдаанд ажиглагчаар оролцсон хуульч Б.Оюу-Эрдэнэ дараах байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр, "Ажиглагчаар оролцоход зарим УИХ-ын зарим гишүүд утастайгаа дотор орчихсон байсан. Гэрчийн суудал гэж шүүх хуралдааны танхимд байдаг. Гэтэл гишүүд үдээс өмнөх хурал дээр түүн дээр суухгүй, үл ойлголцох, ҮХЦ-ийг үл хүндэтгэх зүйл байсан. Үдээш хойшхи хуралдаан дээр 40 минут орчим П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир нараас суухыг шаардсан боловч гэрчийн байр сууринаас оролцохгүй, ямар нэгэн хариулт өгөхгүй гээд үдээс хойшхи хуралдааныг орхиж гарч явсан. Өнөөдрийн хуралдааныг хөндлөнгийн байр сууринаас харахад шударга, үр дүнтэй байлаа. Зарим нэг зүйл арай л хүндэтгэлгүй байв уу гэж харсан” гэв.