ХАМАС бүлэглэлийн барьцаанд байхдаа нас барсан Израилийн хоёр иргэний цогцсыг Израильд хүлээлгэн өгсөн байна. Ийнхүү АНУ-ын зуучлалаар Газын зурваст гал зогсоох хэлэлцээрийн дагуу ХАМАС бүлэглэл барьцаанд байхдаа амиа алдсан 28 хүний цогцосоос 15-ыг нь буцаан өгсөн байна.
Шарилуудыг Тель-Авив дахь Үндэсний шүүх эмнэлгийн хүрээлэнд хүргэж, талийгаачдын гэр бүлийнхнийг байлцуулан таних ажиллагаа явуулсан байна. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн тамгын газраас мэдээлэхдээ, хүлээлгэн өгсөн цогцсууд нь 85 настай Арье Залманович гэдэг эрэгтэйнх болохыг тогтоосон бол гэр бүлийнхэн нь зөвшөөрөөгүй тул нөгөө цогцос нь хэнийх болохыг одоогоор зарлаагүй байна. “The Times of Israel” сонинд мэдээлснээр, Залмановичийг 2023 оны 10 дугаар сарын 7-нд ХАМАС бүлэглэлийн дайралтын үеэр гэрээс нь хулгайлж, барьцаалжээ. Тэрбээр 2023 оны 11 дүгээр сарын 17-нд барьцаанд байхдаа нас барсан гэж шүүх эмнэлгийн шинжээчдийн дүгнэлтээс эш татан тус сонинд бичсэн байна.
Эх сурвалж: BBC