Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргалыг албан тушаалын хэргээр шалгаж буй бололтой

Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргалыг албан тушаалын хэргээр шалгаж буй бололтой

Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргалыг хууль сахиулах байгууллагаас шалгаж эхэлсэн тул тэрбээр өчигдөр /2025.10.20/ үүрэг ажлаасаа чөлөөлөгдсөн гэх албан бус мэдээлэл гараад буй. 

Энэ талаар зарим эх сурвалжууд, "Дархан-Уул аймгийн иргэн П.Баяраа 2022 оноос эхлэн Б.Азжаргалтай холбоотой асуудлыг цагдаагийн байгууллагад хүргүүлсэн ч Нийслэлийн прокурорын газар уг хэргийг хаасан. Харин Улсын ерөнхий прокурорт дахин гомдол гаргаснаар Нийслэлийн прокурорын шийдвэрийг хүчингүй болгож Б.Азжаргалд холбогдох хоёр эрүүгийн хэргийг нэгтгэн шалгуулахаар болсон. Тухайн хэрэгт авлига, албан тушаалын ашиг сонирхлын зөрчил, үндэслэлгүй хөрөнгөжих зэрэг ноцтой үйлдлүүд багтсан" хэмээн мэдээлжээ. 

Мөн өөр нэг эх сурвалж, "өнгөрсөн онд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх үндэсний хорооноос Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газарт хяналт шалгалт хийж,  тус аймагт явагдсан төслийн тендертэй холбоотой 60 тэрбумын зөрчлийг илрүүлж улмаар зөрчилтэй холбоотой зөвлөмжийг хүргүүлж байжээ. Үүнтэй холбоотойгоор түүнийг холбогдох байгууллагаас шалгаж эхэлсэн" гэх мэдээллийг өгсөн юм. 

Ямартай нь Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргалыг хууль сахиулах байгууллагаас шалгаж эхэлсэн бололтой. Учир нь энэ талаар АТГ, ЦЕГ зэрэг холбогдох байгууллагууд албан ёсны мэдээлэл хийгээгүй байна.