ФОТО: "Victoria's secret"-ийн түүхэнд анх удаа жирэмсэн модель шоуг нээж, алхлаа

ФОТО: "Victoria's secret"-ийн түүхэнд анх удаа жирэмсэн модель шоуг нээж, алхлаа

Сахиусан тэнгэрүүд уламжлалт "Victoria's Secret-2025" шоугаа Нью-Йорк хотод өчигдөр /2025.10.15/ толилууллаа. 

Зургаан жил завсарласны дараа "Victoria's Secret" загварын шоу 2024 онд эргэн ирж, эмэгтэйчүүдийн манлайлал, илүү хүртээмжтэй, олон талт байдлыг харуулах болсон билээ. Тухайлбал, "Plus size", трансжендер модель тус шоуны тайзнаа алхсан байдаг.

Харин энэ жил түүхэнд анх удаа жирэмсэн модель тус шоуг нээлээ. Цаашлаад энэ жил тайзнаа Victoria's Secret-ийн хуучин сахиусан тэнгэрүүд болох Адриана Лима, Алессандра Амбросио, Даутзен Кроес, Кэндис Свэйнпол, Бехати Принслу, Жасмин Тукес, Лили Олдриж, Жижи болон Белла Хадид нар алхлаа. Мөн тус арга хэмжээнд Missy Elliott, Karol G , K-Pop хамтлаг TWICE хөгжмийн үзүүлбэрээ толилуулсан юм.