УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат гурав хоногийн өмнө буюу аравдугаар сарын 11-ний өдөр үүрэгт ажлаа өгч буй талаараа цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн.
Тэрбээр энэ талаар "Өмгөөлөгч хэмээх эрхэм ажлаа үргэлжлүүлэхээр сэтгэл шулуудаж ийнхүү шийдлээ. Ирэх долоо хоногоос өмгөөлөгч Ү.Амарбат танд хуулийн зөвлөгөө хэрэгтэй бол бүрэн нээлттэй" хмээн мэдэгдсэн байдаг.
Тэгвэл УИХ-ын Тамгын газрын дэд даргаар ажиллаж байсан Ү.Амарбат УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн өмгөөлөгчөөр ажиллахаар болж, УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг хуурамч мэдээлэл байнга тараасан гэсэн үндэслэлээр шүүхэд өгчээ.
Энэ талаар тэрбээр “Миний үйлчлүүлэгч Дашзэгвийн Амарбаясгалан нь өөрийн “Нэр төр, алдар хүндийг гутаасан хуурамч мэдээлэл байнга тараасан” асуудлаар иргэн Б.Энхбаярыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд өгсөн болно. Уг шүүхээс албан ёсоор иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд одоо Б.Энхбаярт нэхэмжлэл гардуулах ажиллагааг хийж байна. Эрхэм гишүүн маань нэхэмжлэлээ гардан авч шүүх дээр хэвлэлээр яриад байгаа асуудлуудаа нотлох үүргийг хуульчилсан байдаг. Хэрэг үүсгэсэн захирамжийг хавсаргав” гэж мэдэгджээ.