ВИДЕО: Газын зурваст дайныг зогсоох гэрээнд гарын үсэг зурж, "Ойрхи Дорнодод энх тайван ирсэн" гэж Д.Трамп мэдэгдлээ

ВИДЕО: Газын зурваст дайныг зогсоох гэрээнд гарын үсэг зурж, "Ойрхи Дорнодод энх тайван ирсэн" гэж Д.Трамп мэдэгдлээ

Израиль, Хамас бүлэглэлийн хооронд зуучлагчаар ажиллаж байгаа АНУ, Египет, Катар, Турк улсууд Газын зурвас дахь дайныг зогсоох гэрээнд гарын үсэг зурсан талаар Fox News дамжуулжээ. 

ВИДЕО: 

Египетэд болсон Газын зурваст дайныг зогсоох гэрээнд гарын үсэг зурах үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Д,Трамп, "Ойрхи Дорнодод энх тайван ирсэн" хэмээн мэдэгдсэн байна. Тодруулбал, Д.Трамд дээд хэмжээний уулзалтад оролцохоор ирсэн дэлхийн 20 орны удирдагчдад хандан үг хэлэхдээ, "Хүн бүрийн боломжгүй гэж бодож байсан зүйлд бид хамтдаа хүрсэн. Ойрхи Дорнодод эцэст нь энх тайван бий боллоо” гэж мэдэгдсэн байна.  

Сонирхуулахад,  Газын зурваст дайныг зогсоох гэрээнд гарын үсэг зурах дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Палестины удирдагч Махмуд Аббастай уулзаж, зургаа татуулсан байна. Мөн М.Аббасаас гадна дэлхийн хэд хэдэн удирдагч Д.Трамптай зургаа авахуулжээ.

Эх сурвалж: BBC