"Ногоон автобус"-ны хэргээр хорих ял шийтгэгдсэн А.Ганхуяг, С.Жавхлантбаатар нар Хорих 461 дүгээр ангид ял эдэлж байна

"Ногоон автобус"-ны хэргээр хорих ял шийтгэгдсэн А.Ганхуяг, С.Жавхлантбаатар нар Хорих 461 дүгээр ангид ял эдэлж байна

"Ногоон автобусны хэрэг" гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн дөрөвдүгээр сард болж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасан билээ. 

Шүүхээс Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатарын хэргийг цагаатгасан бол "Тэнүүн Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуягт 6 жилийн хорих ял, С.Жавхлантбаатарт 3 жилийн хорих ял, Ажлын хэсгийн гишүүн н.Чойжилсүрэнд 2.6 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, х.Баярмаад 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оноож шийдвэрлэсэн байдаг. 

Харин А.Ганхуяг нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байгаа бөгөөд тус гомдлыг хэлэлцэх шүүх хурал энэ сарын 23-ны өдөр хүртэл хойшлоод байгаа юм. Тэгвэл анхан шатны шүүхээс хорих ял сонссон А.Ганхуяг, С.Жавхлантбаатар нар Хорих 461 дүгээр ангид ял эдэлж байгаа аж. 




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө