ЦЕГ: Хутга тулгаж, бусдын утсыг дээрэмдсэн этгээдүүд өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг байсан нь тогтоогджээ

ЦЕГ: Хутга тулгаж, бусдын утсыг дээрэмдсэн этгээдүүд өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг байсан нь тогтоогджээ

Цахим орчинд “Nasan Bro” гэх хаягаас үл таних хүмүүст эд зүйлсээ дээрэмдүүлсэн талаарх мэдээлэл нийтлэгдсэн.

Уг мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад "I pad air 4, I Phone 16 promax загварын гар утас зарна” гэх зарын дагуу ирсэн 26-28 насны бүлэг 5 этгээд иргэн 20 настай “Б”-г автомашинд суулган хутга тулган дээрэмдсэн байж болзошгүй этгээдүүдийг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах дэн буудлаас олж тогтоон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авлаа.

Шалгалтаар сэжигтэй этгээдүүд нь энэ оны 09, 10 дугаар сард Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохйархан дүүргийн нутаг дэвсгэрт 4 удаагийн үйлдлээр дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө