Иргэдийн хайхрамжгүй үйлдлээс болж гал алдсан хэрэг өчигдөр /2025.10.05/ Богдхан ууланд гарчээ.
Тодруулбал, Богдхан уулын Арцатын ам, Хан-Уул дүүргийн 23-р хороонд иргэдийн хайхрамжгүй үйлдлээс болж гал алдсан байна. Харин тус галыг тухайн орчны бүсийн иргэд, аж ахуйн нэгжийн тусламжтайгаар унтрааж, гал түймэр тархах эрсдлээс урьдчилан сэргийлж чаджээ.