Хуурай замын цэргийн ахлагчаар тэргүүн ахлагч Л.Мөнх-Эрдэнийг томиллоо

Хуурай замын цэргийн ахлагчаар тэргүүн ахлагч Л.Мөнх-Эрдэнийг томиллоо

ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн ахлагчаар Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн ахлагч, тэргүүн ахлагч Л.Мөнх-Эрдэнэ томилогдлоо.

ЗХЖШ-ын даргын тушаалыг тус командлалын Удирдлага төлөвлөлтийн хэлтсийн дарга хурандаа Д.Өлзийбаяр энэ өдөр бүрэлдэхүүнд уншиж танилцуулж, тэргүүн ахлагч Л.Мөнх-Эрдэнэд ажлын амжилт хүссэн юм. Тэргүүн ахлагч Л.Мөнх-Эрдэнэ нь 2003 онд БХИС-ийн Ахлагчийн коллежийг артиллерийн тагнуулчин мэргэжлээр, 2015 онд ЗХЖШ-ын Гадаад хэлний сургалтын төвийн англи хэлний дунд шатны дамжаа, ҮБХИС-ийн штабын ахлагчийн дамжаа, АНУ-ын Ахлагчийн академийн “Ахлагчийн үндсэн дамжаа”, “Туслах багшийн дамжаа”, 2016, 2018 онд Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд энхийг дэмжих ажиллагааны сургагч багшийн дамжаа, 2018 онд Улаанбаатар бүсийн заах арга зүйн төвд Мэргэжлийн боловсрол, сургалтын багшлах эрхийн дамжаа, 2020 онд ҮБХИС-ийн компьютерийн монгол бичгийн дамжаа, “Эко-Ази” байгаль орчин, менежментийн дээд сургуулийг экологи мэргэжлээр, 2022 онд ҮБХИС-ийн Батлан хамгаалах Удирдлагын академийн “Нэгтгэл, ангийн ахлагчийн дамжаа”-г тус тус дүүргэсэн алба хаагч юм.

Тэрбээр ажлын гараагаа Зэвсэгт хүчний 150 дугаар ангиас эхлүүлж, наводчикоос ротын ахлагч, ҮБХИС-ийн Батлан хамгаалахын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд мэргэжилтнээс тэнхмийн дарга хүртэл дэвшиж, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн ахлагчаар 2023 оноос томилогдон ажиллажээ.