"Ногоон автобусны хэрэг"-ийн Давж заалдах шатны шүүх хурал хойшиллоо

"Ногоон автобусны хэрэг"-ийн Давж заалдах шатны шүүх хурал хойшиллоо

Шүүхээс хорих ял шийтгэгдсэн А.Ганхуяг, С.Жавхлантбаатар нарын "Ногоон автобусны хэрэг"-ийн Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд болохоор товлогдоод байсан билээ. 

Тэгвэл шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүх хурлыг энэ сарын 23 хүртэл хойшлуулсан байна. 

Эргэн сануулахад шүүхээс Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатарын хэргийг цагаатгасан бол "Тэнүүн Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуягт 6 жилийн хорих ял, С.Жавхлантбаатарт 3 жилийн хорих ял, Ажлын хэсгийн гишүүн н.Чойжилсүрэнд 2.6 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, х.Баярмаад 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оноож шийдвэрлэсэн байдаг. 




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө