С.Цогтгэрэл: С.Зоригийн хэргийг илрүүлэх хүсэл сонирхолгүй байгаа бол нууцаас гаргаж ил, тод болгох ёстой

С.Цогтгэрэл: С.Зоригийн хэргийг илрүүлэх хүсэл сонирхолгүй байгаа бол нууцаас гаргаж ил, тод болгох ёстой

Төр нийгмийн зүтгэлтэн, ардчиллын анхдагчийн нэг С.Зориг агсны хөшөөнд Ардчилсан намын удирдлагууд, УИХ-ын гишүүд, журмын нөхөд нь өнөөдөр /2025.10.02/ цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.

ВИДЕО: 

Энэ үеэр Ардчилсан намын дарга С.Цогтгэрэл “Хэрэг 1998 оны энэ өдөр буюу одоогоос 27 жилийн өмнө гарсан. Монгол Улсын хувьд, Монгол Улсын ардчиллын хувьд, Ардчилсан намын хувьд үнэхээр эмгэнэлтэй, томоохон гарз тохиосон юм. Энэ үйл явдлыг дагаад Монголын ардчилалд эмзэг байдлыг бий болгосон, тодорхойгүй, биенээ хардсан, улстөрийн өшөө хорсол авах, үүнийг улстөрийн зорилгоор ашигласан зэрэг үйл явдал өнгөрсөн жилүүдэд өрнөлөө. Энэ хэрэг илрэх нь Монгол Улсад олон талын ач холбогдолтой. Амьд гэрчтэй, хэргийн халуун мөрөөр хуулийн байгууллага ажилласан ч 30-аад жил илрэхгүй байгаа нь харамсалтай.

Үүний цаана хуулийн байгууллагын ажилтнуудын ур чадварын, улстөрийн нөлөөний асуудал ч яригдана. Ардчилсан намын хувьд нэгэнт энэ хэргийг илрүүлэх хүсэл сонирхолгүй байгаа бол нууцаас гаргаж ил, тод болгох ёстой. Ингэснээр хэрэг илрэхэд илүү дөхөм болно гэсэн байр суурьтай байгаа. Энэ хэргээс аль улстөрийн хүчин хождог, хохирдог вэ. Ардчилсан нам үргэлж хохирч, улстөрийн нэг хүчин хожиж ирсэн. Хожиж ирсэн улстөрийн хүчин энэ хэргийг нууцаас гаргах сонирхолгүй. Тиймээс л энэ хэргийг нууцаас гаргаж ил болгож, шаардлагатай бол нээлттэй сонсгол явуулах шаардлагатай” гэдгийг онцоллоо. 




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө