ВИДЕО: “CU” дэлгүүрт унтаж байсан иргэний гар утсыг хулгайлсан этгээдийг илрүүлжээ

ВИДЕО: “CU” дэлгүүрт унтаж байсан иргэний гар утсыг хулгайлсан этгээдийг илрүүлжээ

"CU" сүлжээ дэлгүүрт унтаж байсан эмэгтэйн гар утсыг хулгайлж буй бичлэг өнгөрсөн есдүгээр сарын 29-ний өдөр /2025.09.29/ олон нийтийн сүлжээгээр цацагдсан.

ВИДЕО: 

Тэгвэл тус хэргийг цагдаагийн байгууллагаас олж илрүүлсэн байна. Энэ талаар цагдаагийн байгууллагаас "Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг сүлжээ дэлгүүр дотор үйлчлүүлж, унтаж байсан иргэний "Honor" маркийн гар утсыг сэжигтэй этгээд хулгайлж байгаа дүрс бичлэг олон нийтийн цахим сүлжээнд байршуулсан. Уг бичлэгийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулснаар тухайн этгээдийг Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хэлтсийн алба хаагчид олж тогтоосон ба алдагдсан утсыг олсон байна" хэмээн мэдээллээ.




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө