“Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өнгөрсөн есдүгээр сарын 23-ны өдөр /2025.09.23/ Төрийн ордонд болж өндөрлөсөн билээ.
Тус сонсголын үеэр өөрийгөө Саак Сараа хэмээн танилцуулсан М.Саранцэцэг гэх эмэгтэй "Нэр бүхий улстөрчдийг буудаж ална, нүдэнд нь тугалга цутгана. Энэ нь миний эрх" гэхчлэнгээр элдэв мэдээлэл өгсөн байдаг. Улмаар тухайн эмэгтэйг цагдаагийн байгууллагаас бүртгэлд авч, шалгаж эхлээд байсан юм.
Тэгвэл Саак Сараа гэх эмэгтэйг харьяаллын дагуу Тагнуулын байгууллагаас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Учир нь М.Саранцэцэг гэх эмэгтэй нь мэдээллийнхээ үеэр нэр бүхий төрийн өндөр албан тушаалтныг заналхийлсэн байдаг. Түүний энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн 19.3 дахь хэсэг буюу "Төрийн өндөр албан тушаалтны амь биед халдах" гэсэн зүйлчлэлд хамаарч магадгүй тул ийнхүү Тагнуулын байгууллагаас хэргийг шалгаж байгаа аж.