"Шүүхэд л мэдүүлэг өгнө" гэж байсан С.Ганбаатар хэргийг шүүхэд шилжүүлэх процессыг удаашруулж, Улсын ерөнхий Прокурорт ханджээ

"Шүүхэд л мэдүүлэг өгнө" гэж байсан С.Ганбаатар хэргийг шүүхэд шилжүүлэх процессыг удаашруулж, Улсын ерөнхий Прокурорт ханджээ

"Босоо" гэх УИХ-ын гишүүн С.Ганбаатар нь Эрүүгийн хэргийн хэд, хэдэн үйл ангиар яллагдагчаар татагдан, хэрэг нь шүүхэд шилжэхэд бэлэн болоод байгаа билээ.

Тодруулбал, С.Ганбаатарт холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусаад, өнгөрсөн наймдугаар сард хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байдаг. Улмаар Нийслэлийн прокурорын газраас С.Ганбаатарт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйл буюу Нийтийн албан тушаалтан хахууль авах, 22.10 дугаар зүйл буюу Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, 18.6 дугаар зүйл буюу Мөнгө угаах гэсэн зүйл ангиар яллаж, хэргийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн болоод байгаа. Гэсэн тэрбээр "яллах дүгнэлт"-тэйгээ танилцахгүй байсан тул АТГ-ын мөрдөгчид түүнд прокурорын мэдэгдэх хуудсыг гардуулахаар Төрийн ордонд хүртэл очсон байдаг. Харин үүний дараа буюу өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2025.09.24/ тэрбээр АТГ-ын үүдэнд мэдээлэл хийж, улмаар Нийслэлийн прокуророос яллах дүгнэлтээ гардан авсан юм. 

Тэгвэл УИХ-ын гишүүн С.Ганбаатар нь өөрт холбогдох хэрэгтэй холбоотойгоор Улсын ерөнхий Прокурорт ханджээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр доод шатны прокурорын шийдвэрийг эсэргүүцэж, Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханд гомдол гаргасан байна. Харин түүний гомдол Ерөнхий прокурор ямар хариу өгөх нь одоогоор тодорхойгүй байгаа аж.

УИХ-ын гишүүн, яллагдагч С.Ганбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үеэр "Мэдрүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд оролцохгүй, хэргийг шүүхэд шилжүүлсэн үед шүүхэд мэдүүлэг өгнө" гэдгээ хэлсэн гэдгийг Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах албаны хяналт тавих хоёрдугаар хэлтсийн дарга, ахлах прокурор Г.Гэрэлтуяа тодотгож байсан. Үүнээс үзвэл УИХ-ын гишүүн С.Ганбаатар нь хэргээ шүүхэд шилжүүлэх процессыг магадгүй удаашруулах зорилгоор ийнхүү Улсын ерөнхий Прокурорт хандсан байж магадгүй байна. 




Өнөөдөр туулай өдөр

4 цагийн өмнө