Т.Дүүрэн "Гэрэгэ товер”-ын 14 дүгээр давхарын талаар хуулийн байгууллагад тайлбар мэдүүлэг өгчээ

Т.Дүүрэн "Гэрэгэ товер”-ын 14 дүгээр давхарын талаар хуулийн байгууллагад тайлбар мэдүүлэг өгчээ

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр NTV телевизийн "Лхагвын тойм" нэвтрүүлэгт өгсөн ярилцлагынхаа үеэр "Гэрэгэ товер”-ын 14,15 дугаар давхарыг Б.Баатар айлган сүрдүүлж, эзэмшигчийг нь баривчлуулж байгаад маш хямд нөхцөлөөр авсан" талаар мэдээлсэн нь олны анхаарлыг татсан. 

Улмаар тус барилгын эзэмшигч О.Амартүвшин “Б.Энхбаяр гишүүн “Гэрэгэ” 15 давхар гээд баахан үлгэр домог шиг зүйл ярьж. Баатартай 2002 оноос Маркетингийн салбарт анх ажиллаж байх үеэс танилцаж, нөхөрлөж байна. Манай барилгын компани 2014 онд “Гэрэгэ”-г барьж ашиглалтад оруулсан. Анх 8 жилийн өмнө буюу 2017 онд бид 2 ярьж хөөрөөд, нөхцөлөө тохироод тухайн үеийн зах зээлийн ханшаар 15 давхрыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж борлуулсан ...” гэж мэдэгдсэн. 

Мөн МХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр О.Амартүвшинг ажиллаж байх үед, танхимын гүйцэтгэх захирал байсан Т.Дүүрэн түүнд хандан, өөрийн X хуудастаа, "Ингэж орж ирж яахнуудээ миний найз. Ханилж явсан нөхрөө буюу намайг ингэж жийх муухай. Хэро офис нь 15 ба 14 давхраас бүрддэг. 14-ийг нь UFC ХХК зүй бусаар өгч авалцан, энэ асуудлаа надаар хөөцөлдүүлж, үр дүнд нь намайг ноднин барьж хорьсон. Үүнийг ярихгүй гэдэг тохироогоор би өөр хэрэг хүлээж суллагдсан. Би хэлсэн ярьсандаа л чимээгүй байж ирсэн. Гэвч одоо ил гараад ирлээ. Найз нөхөд минь намайг дахин хаялаа" хэмээн мэдэгдсэн байдаг. 

Тэгвэл МХАҮТ-ын  гүйцэтгэх захирлаар ажилдаж байсан Т.Дүүрэн дээрх асуудалтай холбоотойгоор хуулийн байгууллагад тайлбар мэдүүлэг өгсөн гэх мэдээлэл байна. Бид уг асуудлын талаар эргэн мэдээлэх болно. 




Өнөөдөр туулай өдөр

4 цагийн өмнө