“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шүгэл үлээж байна” гэх мэдээлэл өнөөдөр /2025.09.30/ цахим сүлжээнд олны анхаарлыг татаад байгаа билээ.
Тус мэдээлэлд "Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ, “Бамаш” ХХК-ийн Ерөнхий захирал С.Батсуурь нар С.Эрдэнийн бие хамгаалагчаар ажиллаж байсан Н.Батдуулгатай хорих ангид уулзалт хийсэн" талаар дурдсан байдаг. Тэгвэл уг асуудлын талаар ШШГЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Х.Баясгалангаас тодруулахад "Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ Н.Батдуулгатай уулзаагүй. Харин “Бамаш” ХХК-ийн Ерөнхий захирал С.Батсуурь гэх иргэнийг холбогдох албан тушаалтны зөвшөөрөлгүй уулзуулсан байсан. Тус асуудлын дагуу албаны шалгалт явуулж, буруутай алба хаагч нарт хариуцлага тооцсон" гэлээ. Харин “ШШГБ-аас шүгэл үлээж байна” гэх мэдээллийг талаар лавлахад "Дээрх хууль бус үйл ажиллагаанд хариуцлага тооцогдсон нэр бүхий алба хаагчид зориудаар алба хаагч гэх иргэнээр байгууллагын эсрэг бодит бус мэдээлэл түгээж болзошгүй байгаад нь харамсаж байна" гэлээ.