Бельгийн Хаант Улсын Антверпен хотод “Ирээдүй” монгол сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн нээлт энэ сарын 27-нд болжээ. Иймд Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Болд шинэ хичээлийн жилийн үйл ажиллагаанд амжилт хүсэж, үг хэлсэн байна. Тус сургууль энэ жил 10 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй Бельгийн Хаант Улс дахь ууган Монгол сургууль юм. Уг сургууль энэ жилээс монгол шагайн харвааны сургалттай болж байгаагаараа онцлог гэж тус улсад суугаа ЭСЯ-наас мэдээллээ.
