Монголын стартап E-Geree.mn систем Хятадын “Makers in China” тэмцээний шилдэг гуравт шалгарчээ

Монголын стартап E-Geree.mn систем Хятадын “Makers in China” тэмцээний шилдэг гуравт шалгарчээ

БНХАУ-ын Ханжоу хотод Монгол, Казахстан, Узбекистан, Туркменистан, Тажикстан, ОХУ зэрэг бүс нутгийн шилдэг стартапууд оролцсон “Makers in China” тэмцээн болсон байна. Тус тэмцээнд цахим баримт бичгийн E-Geree.mn системийн баг Монгол Улсаас оролцож, “Шилдэг 3 төсөл”-ийн нэгээр шалгарч цомын эзэн болж, ирэх 12 дугаар сард БНХАУ-д эхлэх финалын шатанд өрсөлдөх эрхээ авчээ.

Сонирхуулахад,  E-Geree.mn системийг Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 224 дүгээр тогтоолоор баталсан “Инновацын төслийг улсын төсвөөс санхүүжүүлэх журам”-ын хүрээнд 2025 оны “Инновацын шилдэг төсөл”-өөр шалгарч байсан юм.