“Улаанбаатар төмөр зам”-ын Ж.Пунцаг нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно

“Улаанбаатар төмөр зам”-ын Ж.Пунцаг нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын Дотоод аудитын албаны орлогч даргаар ажиллаж байсан Ж.Пунцаг болон Зүүнхараагийн вагон засварын депод инженерээр ажиллаж байсан З.Үнэнбат нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр болсон билээ. 

Тодруулбал, өнгөрсөн оны аравдугаар сард болсон анхан шатны шүүх хурлаар тэндэнд торгох ял оноосон. Харин шүүгдэгч нар уг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гарснаар тус шүүхээс хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх шийдвэрийг гаргасан байдаг.

Энэ дагуу Ж.Пунцаг нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болох юм. Тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өмнө нь хэд хэдэн удаа товлогдсон ч хойшилсоор өнөөдрийг хүрсэн байдаг. Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно. 




Өнөөдөр туулай өдөр

4 цагийн өмнө