Ар гэрийн хараа хяналт сул, санхүүгийн эмзэг байдлыг далимдуулан насанд хүрээгүй хүний биеийг үнэлүүлж байсан гэх хэрэгт холбогдсон нэр бүхий хүмүүст холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлджээ.
Тодруулбал, А.Л нар нь насанд хүрээгүй 17 настай хүнийг ар гэрийн хараа хяналт сул, санхүүгийн эмзэг байдлыг далимдуулан, бусдад биеийг нь үнэлүүлж, биеэ үнэлэхийг зохион байгуулсан насанд хүрээгүй хүнийг эрхшээлдээ оруулан бусдад дамжуулсан буюу Хүн худалдаалах гэмт хэргийг үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн хүүхэд гэдгийг мэдсээр байж үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 1, 2 /Биеэ үнэлэхийг зохион байгуулах/, Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2.1 /Хүн худалдаалах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.