Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаар Улсын дээд шүүхээс гаргасан хүсэлтийг хэлэлцжээ

Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаар Улсын дээд шүүхээс гаргасан хүсэлтийг хэлэлцжээ

Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаар Улсын дээд шүүхээс гаргасан хүсэлтийг хэлэлцсэн байна.

Тодруулбал, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т “Шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль, Монгол Улсын олон улсын гэрээ нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй, эсхүл харшилсан гэж үзвэл тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, тухайн хууль, Монгол Улсын олон улсын гэрээний талаарх саналаа Улсын дээд шүүхэд гаргана”, 25 дугаар зүйлийн 25.8.6-д “... /Улсын дээд шүүх/ энэ хуулийн 6.4-т заасан саналыг хэлэлцэж үндэслэлтэй гэж үзвэл Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах” гэж тус тус заасны дагуу Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 12 дугаар тогтоолоор Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27 дахь хэсэгт “Нэр дэвшигч, нам, эвсэл хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс 3 хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны “... хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх ... төгрөгөөр торгоно” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... шударга ёс, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль ... бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасныг тус тус зөрчсөн, шударга ёсны зарчим болон “хууль дээдлэх зарчим”-ын шалгуур болох пропорциональ  буюу харьцангуй байх зарчмын агуулгад харшилж байгаа гэх агуулгаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргахаар шийдвэрлэсэн юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаар уг хүсэлтийг 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хэлэлцээд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгож, магадлал гаргав.




Өнөөдөр туулай өдөр

4 цагийн өмнө